Орон нутагт халдварын 711 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-15 12:11:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт орон нутагт “Ковид-19” халдварын 711 тохиолдол шинээр бүртгэгдлээ.


Тодруулбал, Орхон аймагт 86, Дархан-Уул аймагт 32, Хөвсгөл аймагт 22, Сэлэнгэ аймагт 22, Булган аймагт 17, Ховд аймагт 10, Хэнтий аймагт 55, Төв аймагт 65, Архангай аймагт 59, Дорнод аймагт 9, Өвөрхангай аймагт 65, Говь-Алтай аймагт 45, Баянхонгор аймагт 96, Увс аймагт 11, Баян-Өлгий аймагт 9 , Завхан аймагт 7, Говьсүмбэр аймагт 12, Дундговь аймагт 60, Сүхбаатар аймагт  29 тохиолдол тус тус бүртгэгджээ.


Насны бүлгийн хувьд орон нутагт хүүхдүүд, 18-34 насныхан, вакцин хийлгээгүй болон нэгдүгээр тунгаа тариулаад хоёрдугаар тунгаа тариулаагүй иргэд голлон өвдөж байна.  Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг ЭМЯ-наас уриаллаа. 

相关新闻