Тавдугаар сард 6233 эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-16 09:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2021 оны эхний таван сард 30.0 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1352 буюу 4.3 хувиар буурсан байна.

 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, амаржсан эхчүүдийн 22.7 мянга буюу 75.5 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 525 буюу 2.3 хувиар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 88 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 22 буюу 20.0 хувиар буурсан байна.

 

Харин улсын хэмжээнд тавдугаар сард 6233 эх амаржиж, өмнөх сарынхаас 75 буюу 1.2 хувиар нэмэгджээ. 

相关新闻