Ажлаа эрчимжүүлж хугацаанд нь хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-06-16 10:37:09

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Энэ онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн барилга, тавдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн хоёр барилга, Чойр хотын гол дуганы барилга, Тэрэгтийн эх үүсвэрийн 1000 м3 усан сан зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна.

Нийт 640 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийн барилгын ажил улсын төсвийн таван тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр оруулалттай бөгөөд гүйцэтгэгч компани 2019 оноос эхэлж барьж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Г.Батзам энэ оны зургаадугаар сарын 11-нд улсын болон орон нутгийн хөрөнгөөр 2020 онд болон 2021 онд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай танилцаж ажлаа эрчимжүүлэх, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг үүрэг болгожээ.

相关新闻