Своп хэлцлээр 1.5 сая ам.доллар худалдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-23 16:42:28

Өнөөдрийн арилжаагаар банкууд 1931.50-1941.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 294.50 төгрөгийн ханшаар 1.0 сая юань худалдан авах, 295.70 төгрөгийн ханшаар 0.3 сая ам.доллар худалдах санал тус тус ирүүлжээ.

Харин Монголбанк дуудлага худалдаанд ирүүлсэн саналыг биелүүлсэнгүй.  Мөн өдөр банкууд 115.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 16.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Монголбанк дээрх своп хэлцлийн саналыг үндэслэн 115.0 сая ам.доллар худалдан авах, 1.5 сая ам.доллар худалдав.

 Б.Заяа

相关新闻