Дарлаажуулалтад өчигдөр 299 жирэмсэн эмэгтэй хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Өчигдөр иргэдээс нийт 308 дуудлага иржээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 30 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнтэй оператор ажилтантай холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгчээ.
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын найм, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848 325 нь II тунд хамрагдаад байна. Мөн 299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ.