Хотын захиргааны шинэ байранд ор дэлгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-21 12:06:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хангаж байна.


Энэ хүрээнд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэллээ. Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх юм.


Өнөөдрийн байдлаар, 18 хүртэлх насны 400 орчим хүүхэд, 500 гаруй жирэмсэн эх "Ковид-19"-өөр халдварлаж, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна.



相关新闻