Тусгаарлан ажиглах байранд 1552 иргэн нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 335 тусгаарлан ажиглах байранд 13 662 иргэн байна. Үүнээс нийслэлд 13 тусгаарлах байранд 413, эмнэлгийн 48 байршилд 6 206, орон нутагт 274 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 7 043 иргэн байна.
Түүнчлэн 6 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 1552 иргэн нэмэгдэж, 1370 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Тусгаарлан ажиглах байранд онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын нийт 3087 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.