Буриадад хатуу хөл хорио үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад өнгөрсөн хоногт коронавируст халдварын 315 тохиолдол шинээр бүртгэгдэв.
Эмнэлгээс 102 хүн эмчлэгдэн гарчээ. Коронавирусний халдвараар өнгөрсөн хоногт 21 хүн нас бараад байна. Тус улс коронавируст халдвараар ОХУ-ын 85 субьектээс эхний гуравт орж байна. 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 11 хүртэл 14 хоног хатуу хөл хорио зарлаж, эмийн сан болон хүнсний дэлгүүрээс бусад үйлчилгээг түр хугацаагаар хааж үйл ажиллагааг хязгаарлаад байна.
Өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын бүх бүс нутагт халдварын өвчлөл нэмэгдсэнийг мэдээлээд буй. Үүнтэй холбогдуулан олон нийтийн үйл ажиллагааг хориглох Бүх Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар "Роспотребнадзор"-ын саналыг дэмжихийг эрүүл ахуйн ерөнхий эмч ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинаас хүссэн юм.