Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнсний тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-01 17:19:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллагын, коронавируст халдвар авсан, олон хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай 232 эмч, ажилтанд өнөөдөр хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багцыг байгууллагаар нь дамжуулан олголоо.


Дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НЗДТГ-аас МУЗН-т хүргүүлж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сангаас туслахаар шийдвэрлэсэн юм. 


Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авч байгаа. Иймээс энэхүү дэмжлэгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар гардуулсан юм.


相关新闻