Коронавируст халдварын 2376 тохиолдол илэрч, 14 хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-02 11:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2376 тохиолдол шинээр бүртгэгдлээ.


Шинэ тохиолдлуудын 2371 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалсан 5 байна. Улаанбаатар хотод 1494, орон нутагт 877 нь батлагджээ. Ингэснээр дотоодын халдварын нийт тохиолдол 119 512, эмнэлгээс шалтгаалсан 224, зөөвөрлөгдсөн 555, Улаанбаатарынх 92 802, орон нутгийнх 26 710 болж байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 56-83 насны14 хүн нас баржээ. Коронавируст халдварын улмаас нийт  592 хүн эндээд байна.  Харин сүүлийн 24 цагт 2170 хүн эдгэрчээ.

 

相关新闻
注释