Сүүлийн 24 цагт 1551 хүнээс коронавируст халдвар илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 8699 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст
халдварын 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж,
нийт батлагдсан тохиолдлын тоо 126 811 боллоо.
Өчигдрийнхтэй харьцуулахад халдварын тохиолдол бага зэрэг буурсан хандлага ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч хүн бүр өвдөхгүй байхын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэйг ЭМЯ-наас хэвлэлийн хурлын үеэр анхааруулав.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 1543 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн найман ажилтан халдвар авчээ. Эдгээрийн 863 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 680 тохиолдол бүртгэгджээ.
Хөдөө орон нутагт 1217 тохиолдол бүртгэгдсэнийг тодруулбал, Дархан-Уул аймагт 63, Орхонд 75, Баян-Өлгийд 23, Увсад 58, Ховдод 24, Завханд 14, Говь-Алтайд 84, Баянхонгорт 23, Архангайд 33, Хөвсгөлд 35, Булганд 18, Сэлэнгэд 50, Өвөрхангайд 65, Төв аймагт 25, Дундговьд 10, Говьсүмбэрт 9, Хэнтийд 4, Сүхбаатарт 48, Дорнодод 21 тохиолдол бүртгэгджээ.
Харамсалтай нь мөн хугацаанд 12 хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 629 хүн эндээд байна. Харин 2326 хүн эдгэрснээс 1028 нь эмнэлгээс, 1298 нь гэрийн хяналтаас гарч, нийт 87 145 хүн эдгэрээд байгаа юм.
Халдварын улмаас одоогоор 14 046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 9260-ынх нь биеийн байдал хөнгөн, 3398 нь хүндэвтэр, 1147 нь хүнд, 241 нь маш хүнд хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 24 958 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа аж.