Одоогоор 76 117 хүүхэд вакцины эхний тунг хийлгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 4806 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.
Үүнээс нийслэлд 3917 хүн, орон нутагт 889 хүн вакцинд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 1 029 726 нь эхний тунг, 888 274 нь хоёрдугаар тунг тариулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 1 036 393 хүн, хоёрдугаар тунг 873 024 хүн тариулаад байна.
Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 066 119 хүн, хоёрдугаар тунгаар 1 761 298 хүн буюу зорилтот бүлгийн 63.5 хувийг дархлаажуулаад байгаа юм.
Одоогоор жирэмсэн
эмэгтэй 3295, хөхүүл эмэгтэй 2063 хүн, 12-15 насны 76 117 хүүхэд, 16-17 насны 46 063 хүүхэд
дархлаажуулалтад хамрагдаад байна.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
• Дулаан хувцаслах
• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
• Эмчийн үзлэгт орох
• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх