Эрүүл мэндийн салбарт 671 ажлын байрыг нээлттэй зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-06 10:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний хүний нөөцийн бүрдүүлэлтийг 2021 оны долоодугаар сарын 1-8-ны хугацаанд зохион байгуулж байна.


Энэ хүрээнд эрүүл мэндийн 28 байгууллагад 671 ажлын байрыг нээлттэй зарлажээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ажил хайгч иргэдийг цахимаар болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрладаг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-1896, 9101-1896 утсаар холбогдон авах боломжтой юм.

 

相关新闻