Улаанбаатар хотод 915, орон нутагт 723 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9458 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст
халдварын 1643 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 128 454 болж
байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 1643 нь дотоодын халдвар бөгөөд тав нь гадаадаас зөөвөрлөгджээ. Эдгээрийн 915 нь Улаанбаатар
хотод, хөдөө орон нутагт 723 тохиолдол
бүртгэгджээ.
Хөдөө орон нутагт илэрсэн тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 47, Орхонд 104, Баян-Өлгийд 30, Увсад 45, Ховдод 84, Завханд 31, Говь-Алтайд 47, Баянхонгорт 23, Архангайд 25, Хөвсгөлд 46, Булганд 24, Сэлэнгэд 20, Өвөрхангайд 30, Төв аймагт 36, Дундговьд 27, Говьсүмбэрт 16, Хэнтийд 3, Сүхбаатарт 30, Дорнодод 18 тохиолдол бүртгэгджээ.
Харамсалтай нь мөн хугацаанд 10 хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 639 хүн эндээд байна. Харин 2572
хүн эдгэрчээ. Хөнгөн хэлбэрийн оноштой 25 мянга орчим хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад
байгаа аж.