Дөрөвдэх ээлжийн 30,420 тун "Файзер"-ын вакциныг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-08 09:39:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдэх ээлжийн 30,420 тун "Файзер"-ын вакцин Монгол Улсад буулаа. 


Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер –Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна. 

Тодруулбал,

6 дугаар сарын 30-нд  85,410 тун вакциныг

6 дугаар сарын 23-нд 85,410 тун вакциныг

6 дугаар сарын 16-нд 84,240 тун вакциныг тус тус ирсэн юм. 


НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “Ковид-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна. 

相关新闻