1510 хүнээс коронавирус илэрч, 9 хүн энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1510 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 131 962 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд эдгээрийн 752 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 758 тохиолдол бүртгэгджээ.
Харамсалтай нь мөн хугацаанд 9 хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 655 хүн эндээд байна. Харин 1541 хүн эдгэрснээр нийт 93 840 хүн эдгэрээд байгаа юм.
Халдварын улмаас одоогоор 12 888 хүн эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байгаагаас 221 хүний биеийн байдал маш
хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 8195 нь хөнгөн, 3303 нь хүндэвтэр, 1169 нь хүнд гэж оношлогджээ.