ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлыг түр зогсооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын тухай мэдээллийг өдөр бүр 11.00 цагийн хэвлэлийн хурлаар танилцуулдаг. Тэгвэл энэ сарын 11-нээс тус мэдээллийг түр завсарлуулж байгааг ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэв.
Тэрбээр “Бид мэдээллээ инфографик ашиглан хүргэхээр зохион байгуулж байгаа. Гэхдээ цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тодорхой цагуудад хэвлэлийн бага хурал зарлан зохион байгуулах болно. Өөрөөр хэлбэл, долоо хоногт нэг удаа хэвлэлийн хурал зарлаж нэгдсэн шугамаар мэдээлэл хүргэнэ” гэв.
Мөн өдрөөс эхлэн халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа
тухай статистик мэдээллийг ЭМЯ-ны албан ёсны цахим хуудаст байршуулах аж.