70 гаруй сая төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-27 17:47:44

Дорноговь аймгийн НХҮХ-ийн харьяа “Говийн бүсийн ахмад настны  асрамжийн газар”-т  БНСУ-ын  “Койка”  олон улсын байгууллагын  сайн дурын  дөрвөн ажилтан ажиллаж байна.

Орчуулагч, хоол судлаач, сувилагч, хөдөлгөөн заслын чиглэлээр ажилладаг сайн дурынхны идэвх санаачилгаар асрамжийн газрын эрүүл ахуй, орчин нөхцлийг сайжруулах төслийг тус аймгийн НХҮГ болон  “Койка”  байгууллага хамтран хэрэгжүүллээ.

Төслийн хаалтын үйл ажиллагаа энэ сарын 24-нд болсон бөгөөд нийт  70 гаруй сая төгрөгийн  санхүүжилтээр сэргээн засварлах кабинетын тохижуулж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр хангаснаас гадна асрамжийн газрын гал тогоо болон 00-ын өрөө, усанд орох өрөөг засварласан аж.

Төсөл хэрэгжсэнээр  асрамжийн газрын үйлчилгээ, нөхцөл байдалд өөрчлөлт гарсан байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻