"Ковид-19" халдварын 1159 шинэ тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1159 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эдгээр нь бүгд дотоодын тохиолдол бөгөөд Улаанбаатар хотод 602, хөдөө орон нутагт 556 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд эдгэрсэн 3808 тохиолдол бүртгэгдлээ. Харин "Ковид-19" халдварын улмаас 4 нас барсан талаар ЭМЯ пэйж хуудсаараа дамжуулан мэдээллээ.