Шинээр 1364 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-16 11:16:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 1364 тохиолдол илэрчээ.

Нийт илэрсэн тохиолдлын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь орон нутагт бүртгэгджээ.

 

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын батлагдсан нийт тохиолдол 144 492 болж байна.


Харин мөн хугацаанд 3730 хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас гарснаар нийт 121 953 хүн эдгэрээд буй юм. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 9 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр нийт 716 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдвартай 10613 хүн эмчлүүлж байгаагаас 584 жирэмсэн эх, 2538 хүүхэд байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн 6286 нь хөнгөн, 3078 нь хүндэвтэр,1029 нь хүнд, 220 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 19040 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.


相关新闻