Нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-16 15:33:24

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-аас сумын нийтийн эзэмшлийн 174000мк2 гудамж талбайд ариутгалын ажлыг хийжээ.

Аймаг сумын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтоосон хугацааны дагуу давтамжтай гүйцэтгэж байна гэж орон нутгаас мэдээлэв.

相关新闻