Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-16 16:21:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар цар тахлыг даван гарахад  хамтран ажиллахаар санал солилцож,  импортын эмийн үнийн асуудал дээр анхааран ажиллахыг хэлэлцэв.

Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Монос трейд, Мөнхийн тун, Омбол ХХК, Мандал трейд ХХК, Еврофарм ХХК, Монгол Фарм ХХК, Монос Фарм трейд, АзиФарма ХХК эм ханган нийлүүлэх нэгжийн төлөөлөл оролцлоо. 


相关新闻