Хүн амын 4.2 хувь нь “Ковид-19” халдварт өртөөд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанд ЭМЯ-наас цар тахал буурч байгааг танилцуулжээ.
Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэхдээ,
“Сүүлийн өдрүүдэд нийт шинжилгээний 19 хувьд эерэг хариу гарч байна. Хүнд болон
хүндэвтэр өвчтэй хүмүүсийн тоо буурч байгааг Эрүүл мэндийн сайд танилцуулсан. Мөн дархлаажуулалтын үр дүн гарч байна. 16-17
насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 16 хувь байсан бол 8 хувь болж буурчээ. Харин
дархлаажуулалтанд хамрагдаагүй буюу 5-11 насныхан дунд халдвар авах тохиолдол
ихсэж байна.
Манай улсын хувьд нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд
байна. Дэлхийн улс орнууд хүн амынх нь 8 орчим хувь халдварт өртөөд байна. Энэ
нь дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулсны үр дүн юм гэж үзэж байгаа.
Гэхдээ тайвшрах болоогүй. Учир нь “Дельта” вирус дэлхийн 111 оронд тархаад
байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК
анхааруулж байна.
Монгол Улсын хувьд “Дельта” вирус тавдугаар сарын эхээр бүртгэгдсэн
ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан. Монгол Улсад “Альфа” вирус 90 хувьтай
эрчимтэй тархаж байгаа судалгаа бий. Хэдийгээр тохиолдлын тоо буурч байгаа ч
халдвар, хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг анхааруулж байна” гэв.