Орхон аймаг энэ жил 4400 га талбайд тариалалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймаг энэ жил 3900 га талбайд үр тариалалт хийхээс 4400 га-д хийж төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Бороо хур ихтэй байгаа тул зуншлага сайхан байна. Үүний хэрээр ургац сайн авна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон хэллээ.
Мөн төмс 236.6 га-д тарихаас 357.6 га-д, хүнсний ногоо 285 га-д тариалахаас 340 га-д, жимс, жимсгэнэ 1.5 га-д, тэжээлийн ургамал 93.5 га-д тарьжээ. Түүнчлэн 3500 га талбайд уринш бэлтгэж байна. Орхон аймаг нь тариалалт хийх газар нутаг багатай тул Булган аймгийн Хутаг-Өндөр, Хангал суманд үр тариа, төмс, хүнсний ногоо тарьжээ. Тодруулбал, Хутаг-Өндөр суманд “Хантай баян” компани, Хангал суманд “Сүмүнэн” хоршоо үр тариа тарьжээ. Орхон аймгийн Жаргалант суманд тус сумын тариаланчид хүнсний ногоо тарьсан байна.
. Б.Оюун-Эрдэнэ