Өвчилсөн иргэдийн 64.5 хувь нь вакцинд огт хамрагдаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн мэдээлснээр, 2021 оны 7 дугаар сарын 5-ны байдлаар "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын 35.5 хувь нь аль нэг төрлийн вакцины I болон II тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.
Тодруулбал, I тунд хамрагдсаны дараа 7.6 хувь нь, II тунд
хамрагдсаны дараа 27.9 хувь нь өвчилжээ. Харин өвчилсөн иргэдийн 64.5 хувь нь
огт вакцинд хамрагдаагүй иргэд байна.
"Ковид-19"-ийн халдвараар нас барсан иргэдийн ихэнх
буюу 61.6 хувь нь вакцинд хамрагдаагүй, 20.7 хувь нь бүрэн тунд, 17.6 хувь нь I тунд
хамрагджээ.