“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-28 11:51:42

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу маргааш “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Тодруулбал хэрэглэгчтэй харилцах албаны дуудлагын төв зургадугаар сарын 29-нд 6.00 цагаас зургадугаар сарын 30-ний 8.00  цаг хүртэл тусгай  батлагдсан хуваарийн дагуу ажиллах юм.  Бүх түгээх төвүүд хариуцлагатай жижүүрийг зургадугаар сарын 30-ны 9.00 цаг хүртэл хугацаагаар ажиллуулна. Түүнчлэн хариуцлагатай жижүүр сонгуулийн хэсгийн хороод, санал авах байруудын байршил, холбогдох хүмүүсийн утсыг бэлэн байлгаж шаардлагатай үед холбоо барьж ажиллах аж. Сонгуулийн ерөнхий хороонд хаалттай ТП-710-д 400 кВА чадалтай явуулын дизель станц байрлуулах бөгөөд ЗТТ болон реле хамгаалалтын хүмүүс жижүүрлэх гэнэ. Аваар саатлын үед цаг алдахгүй байх үүднээс Түгээх төвүүд овор ихтэй сэлбэг материалыг урьдчилан  байршуулах ажлыг зохион байгуулна хэмээн албаныхан хэллээ. Харин сонгуулийн санал авах байр хүчдэлгүй болсон үед цахилгаанчингүй газар бол байрны дотор шитэнд үзлэг хийх ажлыг диспетчерийн зөвшөөрлөөр гүйцэтгэх аж.

Б.Заяа

 

相关新闻