Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэлийн тухай хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийг Монголын Үндэсний номын санд энэ сарын 8-нд зохион байгуулна.
Манай улсад байгалийн
гамшигт үзэгдлийн
тоо, давтамж нэмэгдэж,
уур амьсгалын
өөрчлөлт,
хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн соёлын өв эрсдэлд өртөх нь ихэссээр байгаа. Соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэлийн мөн чанарыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга зам, мэдлэг ойлголтыг сайжруулах, уур амьсгалын
өөрчлөлтөд
дасан зохицох, гамшгийн
эрсдэлийг
багасгахыг хөгжлийн
бодлого, төлөвлөлтөд
уялдуулахыг зорьж байна. Иймээс соёлын өвд мөн малчид, орон нутгийн иргэдийн
соёлын биет бус өвд нөлөөлөх
гамшгийн
эрсдэлийг
багасгахад уламжлалт
арга ухааныг ашиглах, уур амьсгалын
өөрчлөлтөд
дасан зохицох үндэсний
бодлого, төлөвлөгөөнд
соёлын өв, уламжлалт
мэдлэгийг
тусгах тухай хэлэлцэх юм.
Монгол Улсын урт хугацааны
хөгжлийн
бодлого, Тогтвортой
хөгжлийн
зорилго, Соёлын өвийг хамгаалах,
хөгжүүлэх
үндсэн чиглэл, Биологийн
олон янз байдлын тухай конвенц, бусад баримт бичигт “Уламжлалт
өв соёлыг хадгалан,
уламжилж
ирсэн мэдлэгт суурилан
байгальтайгаа
зэрэгцэн
оршихуй” зорилтыг
тусгасан байдаг. Уур амьсгалын
өөрчлөлт,
гамшгийн
эрсдэл, соёлын өвийг хамгаалах
нь дэлхийн нийтийн анхаарлыг
татаж буй чухал сэдэв болоод байгаа билээ.