Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-07-25 10:32:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусний эсрэг дархлаажуулалтын суурин 22 цэгт 33 багийн 226 эмч, ажилтан  9035 иргэнд вакцин тарихаар төлөвлөжээ.



Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины I тунд 2263 иргэн, II тунд 6779 хүн хамрагдав.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны нэг сая 62377 иргэн I тунд, 961976 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Нийт 1524 жирэмсэн эх, 12-15 насны 17701 хүүхэд, 16-17 насны 12344 хүүхэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэжээ.









相关新闻