Олимпын 3 дахь өдөр БНХАУ-ын баг 9 медальтай 206 орныг тэргүүлж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” 3уны олимпын XXXII наадмын 3 дахь өдрийн байдлаар БНХАУ-ын үндэсний шигшээ баг 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай оролцогч 206 улс орноос тэргүүн байр эзэлж байна.
Харин АНУ-ын шигшээ баг 2
алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 8 медальтай хоёрдугаарт бичигдэж байгаа бол олимп
зохион байгуулагч Япон улсын шигшээ баг 5 алт, 1 мөнгөн медальтай удаалж байгаа
аж.
Дөрөвдүгээр байрт
БНСУ-ын шигшээ 2 алт, 3 хүрэл медальтай 4 дүгээр байр, Оросын үндэсний олимпын
хорооны баг 1 алт, 2 мөнгө, 1 мөнгөтэй 5 дугаар байр тус тус эзэлжээ.
Харин 6-10 дугаар байрт
Итали /1 алт, 1 мөнгө, 2 мөнгө/, Австрали /алт, мөнгө, хүрэл тус бүр 1/, Тунис /алт,
мөнгө тус бүр 1/, Канад, Нидерланд улсын шигшээ багууд тус бүр 2 мөнгөн
медальтай багтсан байна.