11 дүгээр багт дахин санал хураалт явагдхаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны өдөр Дархан сумын 18 багийн ИНХ, тэргүүлэгчид, Засаг дарга сонгох сонгууль болсон. 17 багийн засаг дарга тодорсон бол нэг баг дээр дахин сонгууль болох аж. Тодруулбал Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргад 3 хүн нэр дэвшсэн. БИНХ-д оролцсон нийт 425 иргэнээс 174 нь буюу 40.94 хувь нь нэр дэвшигч Ж.Нансалмаад, 155 нь буюу 36.47 хувь нь нэр дэвшигч Г.Отгонбаатарт саналаа өгсөн аж. Тус багийн Засаг даргад нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учир холбогдох хуулийн дагуу гурван нэр дэвшигчээс хамгийн их санал авсан дээрх хоёр нэр дэвшигчийн дунд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цаг хүртэл дахин санал хураалт явагдахаар боллоо.
Дархан
сумын Засаг дарга Т.Тулгаа доорх ялалт байгуулсан багийн засаг дарга нарыг
батламжилсанаар тамга, тэмдэгээ гардан авар аж.
Дархан сумын 1-р багийн Засаг дарга
69.5 хувийн саналаар Ш.Энхмонгол
Дархан сумын 2-р багийн Засаг дарга
100 хувийн саналаар Л.Чинзориг
Дархан сумын 3-р багийн Засаг дарга
72.4 хувийн саналаар Д.Оюунбилэг
Дархан сумын 4-р багийн Засаг дарга
100 хувийн саналаар Т.Бадамсүрэн
Дархан сумын 5-р багийн Засаг дарга
100 хувийн саналаар Б.Оюунчимэг
Дархан сумын 6-р багийн Засаг дарга
61.2 хувийн саналаар Т.Мөнхцэцг
Дархан сумын 7-р багийн Засаг даргад
62.3 хувийн саналаар Ч.Цэрэннадмид
Дархан сумын 8-р багийн Засаг дарга
100 хувийн саналаар Д.Хүрэлчимэг
Дархан сумын 9-р багийн Засаг дарга
97.2 хувийн саналаар Нэмэхбаяр
Дархан сумын 10-р багийн Засаг дарга
100 хувийн саналаар Б.Батсуурь
Дархан сумын 12-р баг Засаг дарга
97.6 хувийн саналаар С.Алтантуяа
Дархан сумын 13-р баг Засаг дарга 100
хувийн саналаар Б.Нямбаяр
Дархан сумын 14-р баг Засаг дарга 99
хувийн саналаар Э.Цогзолмаа
Дархан сумын 15-р багийн Засаг дарга
81 хувийн саналаар Д.Түвшинтөр
Дархан сумын 16-р баг Засаг даргад
73.8 хувийн саналаар Т.Чимгээ
Дархан сумын Өргөө багийн Засаг дарга
100 хувийн саналаар Э.Бумантуяа
Дархан сумын Малчин багийн Засаг
дарга 80 хувийн саналаар Т.Мөнхзаяа







