Өнөөдөр шинжилгээ авах цэгийн байршил
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгийн байршлыг хүргэж байна.
Тодруулбал, Баянгол дүүрэгт 96-р цэцэрлэг, Сүхбаатар дүүрэгт 143 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүрэгт 50 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт Авто оношилгооны төвийн зогсоолд явуулын цэг, Сонгинохайрхан дүүрэгт 5 шарын төмөр замын гармын урд байрлах Номин агуулах байрны гадаа явуулын цэг, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа спорт цогцолборын гадаа талбайд явуулын цэг ажиллаж байна.
Түргэвчилсэн шинжилгээг 9.00-12.00 цагийн хооронд авах аж.