Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 155,610 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг энэ сарын 5-нд хүлээн авлаа.
Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан
Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин
худалдан авах гэрээний дагуу энэ
оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн
байдлаар 450,450 тунг хүлээн авсан. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр
сарыг дуустал хүлээн авах болно.
Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.