Дамжин өнгөрч буй тээврийн хэрэгсэлд тэмдэглэгээ тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-07 16:32:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт төвийн бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Дархан-Уул аймгаар дамжин өнгөрөх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагаас 08 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд  аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохицуулалт хийн ажиллаж байна. Ингэхдээ автомашинуудад тэмдэглэгээ буюу хаалгыг лацдаж Дархан-Уул аймагт түр болон удаан хугацааны зогсолт хийхгүйгээр дамжин өнгөрүүлж байна.  Энэ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын тоог нэмэгдүүлэхгүй байхад чиглэгдсэн аж. 140, 141 дүгээр шалган нэвтрүүлэх хэсэгт Дархан сумын Онцгой комисс, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн иргэд та бүхэн өөр аймаг сумын нутаг дэвсгэрт амарч, аялж, зугаалж ирсэн бол гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг аймгийн онцгой комиссоос анхааруулж байна. Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ХААИС-ийн шинжилгээний цэгт 10:00-16:00 цагийн хооронд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгөх болон эмийн сангаас оношлуур авч эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.  

 

 

 

相关新闻