“КОВИД-19" халдварын 1433 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-11 11:03:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1433 тохиолдол бүртгэгдэж, 2262 иргэн эдгэрлээ.


Эдгээрээс Улаанбаатар хотод 524, хөдөө орон нутагт 909 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 80-аас дээш насны гурван иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

 


相关新闻