Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пфайзер БиоНТех компанийн үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг Пфайзер/БиоНТех BNT162
BNT162 вакцины 117 мянган тун вакциныг өчигдөр буюу энэ сарын 11-нд Монгол Улс хүлээн авлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ-ны байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 2.5 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 567 450 тунг хүлээн авсан байна.
Вакцин худалдан авах гэрээний дагуу Монгол Улс энэ оны 3 дугаар улиралд нийт 1 124 370 тун вакцин хүлээн авах ёстой бөгөөд үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал авах аж.
Хичээлийн шинэ жил эхлэх болж буй тул Пфайзер вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах юм.