"Од ба Гэгээ" Швейцарьт гарч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-08-12 18:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын "Локарно" кино наадам Швейцарь улсын Локарно хотноо 8 дугаар сарын 4-14-нд болж байна. 74 дэх удаагийн энэ наадмын үеэр Монголын уран бүтээлчдийн бүтээсэн "They Sing Up on the Hill" буюу "Од ба Гэгээ" кино гадаадын үзэгчдийн хүртээл болж байна. 

"Локарно" кино наадмаас манай улсын кино найруулагч Л. Бат-Амгалан олон улсын "Sleepless" богино хэмжээний кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагнал хүртээд байгаа юм. Түүний Их Британийн кино найруулагч Иян Аллардайсын хамт найруулсан "Од ба Гэгээ" кино энэ сарын 12-13-нд Локарногийн дэлгэцнээ ийнхүү гарч байна. Тус уран сайхны кино залуусын хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, хайр дурлалыг амьд хөгжим сонирхогч залуусаар төлөөлүүлэн орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, тэдний сонирхол, хүсэл тэмүүлэлийг харуулсан юм. 

"Од ба гэгээ" кино анх гадаадын үзэгч нарт БНСУ-ын Бусан хотноо болсон олон улсын кино наадмаар хүрч олон улсын нээлтээ хийж байв. 






相关新闻