Сэтгүүлч Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номоо малай хэлээр хэвлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-26 11:07:43

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэтгүүлч, зохиолч Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номоо анх удаа малай хэлээр хэвлүүлж, Малайзын уншигчдын хүртээл болгожээ.


Тэрбээр Малайзын Куала Лумпур хотод болсон “Куала Лумпурын олон улсын номын баяр”-ын үеэр номынхоо нээлтийг хийсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд тус номыг англи хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Ц.Дөлгөөн, “Либро Сувд” агентлагийн үүсгэн байгуулагч Б.Сувд нар оролцжээ.


“Куала Лумпурын олон улсын номын баяр”-ыг 1981 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь улсдаа төдийгүй Зүүн Өмнөд Азийн бүсэд хамгийн том номын баярт тооцогддог юм байна. Номын баяр олон өдөр болдог учраас хөрш зэргэлдээ орнууд төдийгүй Малайзын өнцөг булан бүрээс сая сая уншигч ирж оролцдог ажээ.







相关新闻