Өнөөдөр таван мянган иргэнийг вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-08-13 10:34:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусний эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5007 иргэнийг вакцинд хамруулна.


Нийслэлд өчигдөр уг вакцины I тунг 1224, II тунг 2560 гээд нийт 3784 иргэн тариулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны нэг сая 97760 иргэн I тунд, 999 217 иргэн II тунд хамрагдаад байгаа аж.


Мөн 2239 жирэмсэн эх, 12-15 насны 35 723, 16-17 насны 17 688 хүүхэд  II тунд хамрдсаныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Өнөөдөр вакцин тарих цэгүүд дүүрэг тус бүрээр:









相关新闻