Коронавируст халдварын тохиолдол 1402-оор нэмэгдэж, нэг хүн нас барлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Короновируст халдварын шинэ тохиолдол сүүлийн 24 цагт 1402-оор нэмэгдэж, нэг хүн нас барлаа.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын нэг нь зөөвөрлөгдсөн, 451 нь Улаанбаатар хотод, 950 нь орон нутагт аж. “Ковид-19”-өөр өвдсөн 1678 хүн эдгэрч, одоогоор эмнэлэгт 9080 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1334 нь хүүхэд, 195 нь жирэмсэн эх юм.
Халдвар авсан иргэдийн 5099 хүний биеийн байдал хөнгөн, 2953-ынх нь хүндэвтэр, 837-гийнх нь хүнд, 191 хүний биеийн байдал нэн хүнд байна. Наймдугаар сарын 14-ний байдлаар коронавируст халдварын шалтгаант нас баралт 872 болсныг ЭМЯ-наас мэдээллээ.