Гэрээр эмчлэгдэж буй иргэд нийгмийн харилцаанд оролцсон тохиолдолд хуулийн хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын
өнөөдрийн хуралдааны дараа ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл коронавирусний халдварын
талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ: Халдвар авч, гэрээр
эмчлүүлж буй иргэд нийгмийн харилцаанд орох тохиолдол гарч байна. Тиймээс иргэд
та бүхэн ухамсартай байж эрүүл мэндийн газраас өгч буй заавар зөвлөмжийг сайтар мөрдөх шаардлагатайг анхаарууллаа. Учир нь гэрээр
эмчилгэ хийлгэж буй иргэд нийгмийн харилцаанд орох магадлал байгаа тул
мэргэжлийн байгууллагын өгсөн журмыг дагаж мөрдөх нь иргэний үүрэг гэв. Хэрэв нийгмийн харилцаанд орж, санаатайгаар гадуур явсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох шийдвэрийг
өнөөдрийн аймгийн Онцгой комиссын хурлаас шийдвэрлэсэнийг танилцууллаа. Түүнчлэн дельта
вирусний шинжилгээг Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын
үндэсний төв рүү илгээдэг. Манай аймгийн лабораториос явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй, бид хүлээж байна гэв.
Мөн хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ вакцинд хамруулах, бусад аймаг, хот руу зорчсон тохиолдолд сайн дурын шинжилгээнд хамрагдахыг зөвлөлөө.