Орон сууцны дөрвөн барилга ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт энэ онд арван байршилд
шинээр орон сууц баригдаж байгаа. Байршил, гүйцэтгэж буй компаниасаа шалтгаалан
үнийн хувьд харилцан адилгүй байна. Дээрх арван байршилд нийт 884 айлын нийтийн
орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ онд дөрвөн
барилга нь ашиглалтад орох ажээ. Үнийн тухайд 1м2 нь 1.800.000-2.600.000 төгрөгийн өртөгтэйгээр
борлуулагдаж байна.