Баян-Өлгий аймгийн ИТХ-д МАН ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-30 02:45:09

УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль Баян-Өлгий аймагт хэвийн явагдаж өндөрлөлөө.

УИХ-ын 4 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Солтан, 5 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Баделхан, 6 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Мурат ялалт байгууллаа.

Харин аймгийн ИТХ-ийн 39 суудлын 22 нь МАН, 16 нь АН, нэг бие даагч ялалт байгуулж Баян-Өлгий аймагт МАН энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа.

Ш.Айзаря

 

相关新闻