Усан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-20 14:57:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын захирагчийн Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан орлогч Б.Батболд усан хангамжийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлав. Тодруулбал “Дархан-Ус суваг” ХК-ийн дулааны улиралд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил, ирэх өвлийн бэлтгэл хэрхэн хангагдаж буйтай танилцлаа.

Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 640 гаруй сая төгрөгийн 16 ажил гүйцэтгэхээр төлөвлөснийг Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат мэдээлэв. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувийн биелэлттэй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөнд багагүй өөрчлөлт орсонч ажил хэвийн үргэлжилж байгаа аж.  Дархан хотын иргэдийг эрүүл, ауюлгүй ундны усаар тасралтгүй найдвартай хангадаг тус хамт олон төлөвлөгөөт ажлуудаа графикийн дагуу хийж дуусгахаар ажиллаж байна.

相关新闻