Үерийн усны ил болон далд байгууламжид үзлэг хийгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Онцгой байдлын газар болон мэргэжлийн
байгууллагууд үерийн уснаас хамгаалах ил олон далд байгууламжийн ашиглалтын
бэлэн байдалд үзлэг хийжээ. Тодруулбал энэ сарын арванзургааны өдөр болсон аймгийн Онцгой комиссын 113 дугаар
хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Онцгой байдлын газар, Захирагчийн ажлын
алба, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид энэ сарын 17-18-ны өдрүүдэд үерийн
далангийн ашиглалтад хяналт шалгал хийсэн аж. Дархан сумын нутаг дэвсгэрийн
гадна болон дотор үерийн
уснаас хамгаалах ил болон далд байгууламжийн ашиглалт, хүчин чадалд
үзлэг шалгалт хйигдсэнээр болзошгүй эрсдлээс сэргийлэх юм. Үзлэгийн явцад далан дотор хогийн
ургамал, шарилж, лууль ихээр ургасан, элс шороо хуримтлагдсан байна.
Мөн авто замын доогуур
байрлах ус зайлуулах хоолойг шинэ автозам тавих явцад бөглөснөөс авто зам үерийн усанд сэтэрсэн зэрэг зөрчлийг
илрүүлжээ. Суурьшлын бүс дэхь үерийн уснаас хамгаалах ил болон далд инженерийн байгууламж,
ус өнгөрүүлэх суваг, шуудууны ашиглалтын байдал хэвийн байгаа боловч цэвэрлэгээ
үйлчилгээ, сэргээн засах ажил тогтмол хийх хэрэгтэйг онцолж байна. Үзлэг
шалгалтаар үерийн эрсдлийн
үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгэж түүнд тулгуурлан урьдчилан
сэргийлэх, тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг авч ажиллахаар
болжээ.