Өнөөдөр 10 суманд халдвар нэмж бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн
24 цагт 10 суманд 57 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.
-Сүүлийн 24 цагт 247 сорьцод шинжилгээ хийснээс 57 иргэн халдвар авсан нь батлагдаж аймгийн хэмжээнд нийт тохиолдол 2652 боллоо. Харин коронавирусний халдвараар эмчлүүлж байсан 18 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр нийт 2271 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 298, гэрээр 66 хүнийг эмчилж байна. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн 303 хүн байна. Харин хүнд 11, маш хүнд хоёр өвчтөн байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн дотор жирэмсэн эх гурав, хүүхэд 36 байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.