Баруун аймгууд руу зорчиход аюултай байдал үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-21 21:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас мэдээлж буйгаар өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш Хөвсгөлийн өмнөд, Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Тиймээс малчид, тээвэрчид болон аяллаар яваа иргэд, тариаланчид, хадланчдыг цаг агаарын үзэгдлээс сэрэмжлүүлж байна. 

8 дугаар 22-нд төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг хүйтэн бороо үргэлжлэн орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нийслэлээс баруун аймгуудын чиглэлд хүчтэй аадар бороо орж автозамаар зорчиход аюултай, хүндрэлтэй байдал үүсээд байгааг ТЦА-наас анхааруулж байна. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын орчим төв зам усанд автаад байна. 




相关新闻