Энэ өвлийн анхны цас таван суманд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн таван суманд 2021 оны 8 дугаар сарын
21-22-ны шөнө цас оржээ.
Тодруулбал, Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан
сумдын нутгаар энэ өвлийн анхны цас орлоо. Тэс, Эрдэнэхайрхан суманд 1 см,
Цэцэн-Уул суманд 3 см, Баянхайрхан суманд 4 см, Сонгино суманд 5 см цасан
бүрхүүл тогтсон байна. Ихэнх сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрлээ. Завхан аймгийн нутгаар солигдмол үүлтэй.
Ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр,
зарим газраар секундэд 11-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар 7-12
градус, нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар
10-15 градус дулаан байна. Харин
Улиастай
хот орчмоор солигдмол үүлтэй. Үдээс
өмнө бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус
дулаан байна. Ойрын гурван өдөр нийт
нутгаар бороотой, салхи шуургатай сэрүүхэн байхыг малчид, тариаланчид, хадланчдад
анхааруулж байна гэж аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас анхааруулав.