240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-23 10:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сургууль цэцэрлэгийн тоог нэмэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21  дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна.


Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байхгүй. Харьяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд  өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй. Иймд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахаар улсын төсвийн хөрөнгөөр 278 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.


Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Монгол дээвэр”, “Цац орхон” ХХК хамтран ажиллаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 




相关新闻