Далавч нь гэмтсэн начин шонхрыг тэнхрүүлж, байгальд нь тавилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далавч нь гэмтсэн начин шонхрыг “Зэрлэг амьтан асрах байр”-нд нэг сар гаруй хугацаанд асран тэнхрүүлж, байгальд нь эргүүлэн тавилаа.
Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32–39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байна. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252 гр, дунджаар 155 гр бол нас бие гүйцсэн эмэгчин 154-314 гр, дунджаар 184 гр жинтэй. Тэд бусад шонхрын адил урт далавч, сүүлтэй.
Хөлийн сарвуу, нүдийг тойрсон хэсэг нь тод шар бол нүдний
цэцгий, хошуу, хумс нь хар бараан. Залуу шувууд нь эмэгчинтэй төстэй. Ангаахай
байхдаа цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг бол өсөж бойжихын хэрээр
гуужин, бор шаргалдуу өдөөр солигддогийг
нийслэлийн Байгаль орчны газрын цахим хуудсанд нийтэлжээ.
Тэд ан хийхдээ 10–20 м өндөрт элин хальж, олзоо олж хармагц шунган барьдаг. Европын нарсны оготно (Microtus subterraneus), Начин шонхрын байнгын идэш болдог.
Начин шонхор ихэвчлэн хулганы хэмжээт хөхтөн, ялангуяа оготно барьж иднэ, заримдаа сохор номин, хулгана зэргийг авладаг. Далай тэнгисийн эрэг болон арлуудад жижиг шувуу буюу голдуу бор шувуу, заримдаа гэвэл сарьсан багваахай, мэлхий, гүрвэл иддэг аж. Мөн улирлын чанартайгаар томхон шавж, тэмээн аалз, чийгийн улаан, цох зэргээр хооллодог байна.