Коронавирусний халдвартай14 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-25 20:45:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндээр өвчилж буйг онцолж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдвартай 14 жирэмсэн эх эмчлүүлж байна. Цар тахлын халдварын тохиолдол буурахгүй, эрсдэл харьцангуй өндөр байгаа тул дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Мөн жирэмсэн эхчүүд “Ковид-19" халдвараас сэргийлэхийн тулд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гараа угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, зай барих хэрэгтэйг ч онцолж байна. Түүнчлэн найз нөхөд, ах дүүстэйгээ утас болон цахим сүлжээгээр холбогдох, гэртээ хүн урихгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажил олгогчид жирэмсэн эмэгтэйчүүдэд гэрээсээ ажиллах боломж олгохыг зөвлөж байна.

 

相关新闻